Ачаалж байна…
Ачаалж байна…
Хувилбар 1.0 · Хүчин төгөлдөр 2026.11.15
Хүчин төгөлдөр болсон огноо: 2026-11-14 · Хувилбар: 1.0
Alphafox Solution LLC (цаашид «платформ») нь School Police гар утасны апп, вэб сайтыг ажиллуулдаг. Платформ нь Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн гадаа эцэг эхийн school police-ийн ээлжийг орлон гүйцэтгэх ажилтан захиалах зуучлалын үйлчилгээ юм.
Платформ нь ажил олгогч БИШ. Ажилтан нь бие даан үйлчилгээ үзүүлэгч; платформ нь захиалагч, ажилтан хоёрыг холбож, төлбөрийг түр хадгалж, маргааныг шийдвэрлэдэг.
Утасны дугаараар бүртгүүлнэ. Дугаараа баталгаажуулахдаа апп-д гарсан кодыг өөрийн утаснаас заасан тусгай дугаар руу мессежээр илгээнэ (мессежийн төлбөрийг таны оператор тооцно). Дараа нь 6 оронтой PIN тогтоож, цаашид түүгээр нэвтэрнэ. PIN-ээ бусдад хэлэхгүй. Та өгсөн мэдээллийнхээ үнэн зөвийг хариуцна. Данс нь хувь хүний — бусдад шилжүүлэхгүй.
Ажилтны дансанд иргэний үнэмлэхний баталгаажуулалт заавал (L1).
Цуцлалтын нөхцөл, хугацаа, суутгалын хувь нь Цуцлалтын журам-д бүрэн бичигдсэн бөгөөд энэ нөхцөлийн салшгүй хэсэг юм.
Товчоор: ажил эхлэхээс эрт цуцалбал бүтэн буцаалт; ойртох тусам суутгал нэмэгдэнэ; ажилтан ирээгүй нь нотлогдвол захиалагчид бүтэн буцаалт.
Захиалагч:
Ажилтан:
Хоёр тал:
Зөрчил илэрвэл данс түдгэлзүүлэх, хаах хүртэл арга хэмжээ авна. Эскроуд байгаа мөнгө нь маргааны журмаар шийдвэрлэгдэнэ.
Ажил дууссаны дараа талууд бие биеэ үнэлнэ. Үнэлгээ нь үнэн, тухайн ажилтай холбоотой байх ёстой. Доромжилсон, хамааралгүй сэтгэгдлийг платформ нуух эрхтэй; нуусан тохиолдолд шалтгааныг бүртгэнэ.
Маргааныг эхлээд платформын дотоод журмаар шийднэ: хоёр талын тайлбар, байршлын пинг, зураг, чатын түүхийг үндэслэнэ. Шийдвэр нь эскроу дахь мөнгийг хуваарилна.
Дотоод журмаар шийдэгдээгүй маргааныг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу Монгол Улсын шүүхэд, харьяаллын дагуу шийдвэрлэнэ.
Платформ нь зуучлагч тул ажилтны үйлдэл, эс үйлдлээс үүдсэн хохиролд тухайн захиалгад захиалагчийн төлсөн дүнгээс хэтрэхгүй хэмжээнд хариуцлага хүлээнэ. Энэ хязгаар нь хуулиар хязгаарлахыг хориглосон хариуцлагад (санаатай үйлдэл, ноцтой болгоомжгүй байдал) хамаарахгүй. Платформ нь дараах зүйлд хариуцлага хүлээхгүй:
Хүүхдийн аюулгүй байдал: платформ нь ажилтныг баталгаажуулдаг ч эцэг эхийн хяналтыг орлохгүй.
Хувийн мэдээлэл боловсруулалтыг Нууцлалын бодлого зохицуулна.
Нөхцөлийг өөрчилбөл апп дотор мэдэгдэж, дахин зөвшөөрөл авна. Өмнөх хувилбарууд, таны зөвшөөрөл өгсөн огноо бүртгэгдэнэ.
Alphafox Solution LLC · Апп доторх Тусламж хэсгээр хүсэлт илгээнэ · https://schoolpolice.product.mn