Ачаалж байна…
Ачаалж байна…
Хувилбар 1.0 · Хүчин төгөлдөр 2026.11.15
Хүчин төгөлдөр болсон огноо: 2026-11-14 · Хувилбар: 1.0
Alphafox Solution LLC (цаашид «бид») нь «School Police» гар утасны апп, вэб сайтыг ажиллуулдаг.
Нууцлалын асуудлаар: апп доторх Тусламж хэсгээр хүсэлт илгээнэ.
School Police-ийн гар утасны апп (захиалагч ба ажилтан), вэб сайт, админ консолыг хамарна. Үйлчилгээ нь Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулиудад эцэг эхийн school police-ийн ээлжийг орлон гүйцэтгэх ажилтан захиалах зуучлал юм.
| Мэдээлэл | Яагаад |
|---|---|
| Утасны дугаар | Бүртгэл, нэвтрэлт, холбоо барих |
| PIN (зөвхөн хэш хэлбэрээр) | Нэвтрэлт. PIN-г өөрийг нь хадгалдаггүй, бид ч харж чадахгүй |
| Нэр | Захиалга, чат дээр нөгөө талдаа харагдана |
| Профайлын зураг (сайн дураар) | Танихад |
| Төхөөрөмжийн мэдэгдлийн токен | Push мэдэгдэл. Гарахад устгана |
| Төхөөрөмжийн загвар, үйлдлийн систем, апп-ын хувилбар | Алдаа оношлох |
| Үйлчилгээг хаанаас мэдсэн (UTM) | Сурталчилгааны үр дүнг хэмжих |
| Мэдээлэл | Яагаад |
|---|---|
| Хүүхдийн нэр, анги, онцлог | Ажилтан хүүхдийг танихад |
| Сургууль, ажиллах цэг, цаг | Захиалга биелүүлэх |
| Төлбөрийн гүйлгээний мэдээлэл | Эскроу, буцаалт |
Бид картын дугаар, CVV, картын мэдээллийг ХАДГАЛДАГГҮЙ. Төлбөрийг төлбөрийн байгууллага (Fino) боловсруулна.
| Мэдээлэл | Яагаад |
|---|---|
| Иргэний үнэмлэхний зураг, селфи | Биеийн баталгаажуулалт (L1) |
| Регистрийн дугаарын хэш | Давхар бүртгэл хориглох. Дугаарыг өөрийг нь хадгалдаггүй |
| Ял шийтгэлгүй байдлын лавлагаа (сайн дураар) | Дээд түвшний баталгаажуулалт (L2) |
| Банкны дансны мэдээлэл | Хөлс шилжүүлэх |
| Ажиллах байршил, боломжит цаг | Тохирох захиалга санал болгох |
| Байршлын пинг (§4) | Ирц, замналын нотолгоо |
| Ажлын нотолгооны зураг | Ажил гүйцэтгэсний баталгаа |
Чатын бичвэр, зураг (ажилтан сонгогдсоноос хойш), үнэлгээ, сэтгэгдэл, маргааны тайлбар.
Байршлыг зөвхөн АЖИЛТНААС, зөвхөн ажлын цонхонд цуглуулна: захиалга эхлэхээс 30 минутын өмнөөс ажил дуустал. Бусад үед байршил огт цуглуулахгүй.
ACCESS_BACKGROUND_LOCATION)
АВДАГГҮЙ — зөвхөн ажил явагдаж байх үеийн мэдэгдэлтэй горимоор.Хүүхдийн нэр, анги, онцлогийг эцэг эх/хууль ёсны асран хамгаалагч нь өөрөө оруулдаг бөгөөд зөвхөн тухайн нэг захиалгын ажилтанд, ажлын явцад харагдана. Нийтэд болон бусад хэрэглэгчид хэзээ ч харагдахгүй.
Хүүхдийн мэдээллийг захиалга дууссанаас хойш 30 хоногийн дараа автоматаар далдална. Хүүхдээс шууд мэдээлэл цуглуулдаггүй; хүүхэд манай апп-д данс нээдэггүй.
Хүүхдийн мэдээллийг оруулснаар та тухайн хүүхдийн эцэг эх эсвэл хууль ёсны асран хамгаалагч мөн бөгөөд энэ бодлогод заасан зорилгоор боловсруулахыг зөвшөөрч байгаагаа баталж байна.
| Хэн | Юу харагддаг |
|---|---|
| Нийтэд (хуваалцсан линк, ажилтны профайл) | Сургууль ба сургуулийн цэг (ойролцоогоор 400 м хүрээтэй), цаг, захиалгын төлөв, ажилтны хөлс, ажилтны нэр, зураг, үнэлгээ, баталгаажуулалтын түвшин |
| Нийтэд ХАРАГДАХГҮЙ | Захиалагчийн төлсөн дүн, шимтгэл, хүүхдийн мэдээлэл, аль алиных нь утас, байршил, яг ажиллах цэг |
| Захиалагч ↔ ажилтан | Утас ба чат нь ажилтан сонгогдсоноос хойш нээгдэж, ажил дууссанаас 7 хоногийн дараа хаагдана |
| Манай ажилтнууд (ops) | Үйлчилгээ үзүүлэх, маргаан шийдвэрлэхэд шаардлагатай хэмжээгээр, эрхийн түвшингээр хязгаарлагдана |
| Юу | Хугацаа |
|---|---|
| Байршлын пинг | 30 хоног |
| Хүүхдийн мэдээлэл | Захиалга дууссанаас 30 хоног |
| Баталгаажуулалтын зураг (үнэмлэх, селфи) | 90 хоног, дараа нь объектын сангаас устгана |
| Сахилгын тэмдэглэл (strike) | 90 хоног |
| Чат | Ажил дууссанаас 7 хоног (дараа нь зөвхөн унших) |
| Санхүүгийн баримт | Нягтлан бодох бүртгэл, татварын хууль тогтоомжид заасан хугацаанд |
Данс устгасны дараа ч санхүүгийн баримт үлддэг (хуулийн шаардлага), гэхдээ хувь хүнийг таних мэдээлэл нь далдлагдсан байна.
| Хэн | Юу | Яагаад |
|---|---|---|
| Fino (төлбөрийн байгууллага) | Гүйлгээний дүн, захиалгын дугаар | Төлбөр, буцаалт |
| Cloudflare (R2 сан, сүлжээ) | Байршуулсан зураг; сайт руу хандах хүсэлт | Файл хадгалах, сайтыг хүргэх |
| verify.mn | Утасны дугаар | Дугаар таных мөн эсэхийг баталгаажуулах |
| Google (Firebase Cloud Messaging) | Төхөөрөмжийн токен, мэдэгдлийн бичвэр | Push мэдэгдэл |
| Sentry | Алдааны техникийн ул мөр, төхөөрөмжийн загвар, хэрэглэгчийн дотоод ID | Алдаа засах. Утас, нэр илгээхгүй; бичвэрийг далдалсны дараа илгээнэ. Дэлгэцийн зураг, бичлэг авахгүй |
| OpenStreetMap-ийн хавтангийн үйлчилгээ | Газрын зураг үзэх үеийн хүсэлт (IP хаяг) | Газрын зураг харуулах |
Бид хувийн мэдээллийг зардаггүй, сурталчилгааны зорилгоор гуравдагч талд дамжуулдаггүй.
Дээрх нийлүүлэгчдийн зарим нь (Cloudflare, Google, Sentry) Монгол Улсаас гадна байрлах серверт мэдээлэл боловсруулдаг. Үйлчилгээнд бүртгүүлж, энэ бодлогыг зөвшөөрснөөр та мэдээллээ дээрх зорилгоор, дээрх хэмжээнд хилийн чанадад дамжуулахыг зөвшөөрч байна.
Мэдээллийг дамжуулахад шифрлэлт ашиглана; баталгаажуулалтын зураг зэрэг эмзэг файлыг хязгаарлагдмал хандалттай санд хадгална; дотоод хандалтыг эрхийн түвшингээр хязгаарлаж, үйлдлийг аудитын лог-д тэмдэглэнэ; лог болон алдааны мэдээлэлд хувийн мэдээллийг далдлана.
Бодлогыг өөрчилбөл апп дотор мэдэгдэж, дахин зөвшөөрөл авна. Өмнөх хувилбарууд, таны зөвшөөрөл өгсөн огноо тус бүр бүртгэгдэнэ.
Alphafox Solution LLC · Апп доторх Тусламж хэсгээр хүсэлт илгээнэ · https://schoolpolice.product.mn